Categories
мэдээ нийгэм

Манай улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг

Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Засгийн Газар болон Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн нэгтгэсэн төслийн хүрээнд “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох судалгаа”-г 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Судалгаа нь 2016 оныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол орны газарзүйн бүсчлэлийн дагуу Баруун бүсээс Баян-Өлгий, Ховд, Завхан аймгууд, Хангайн бүсээс Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгууд, Төвийн бүсээс Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгууд, Зүүн бүсээс Дорнод, Сүхбаатар аймгууд, төвийн бүсээс Улаанбаатар хот, Дархан уул, Орхон аймгуудийн 15-аас дээш насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж байна. Судалгаанд шаардлагатай түүврийн хэмжээг 2011 онд ДЭМБ-аас гаргасан “Сүрьеэгийн тархалтын судалгааны удирдамжинд заагдсан параметрүүд болон томъёог ашиглан 46 мянган хүнийг хамруулахаар тооцооолон үргэлжлэж байна.

Судалгаанд хамрагдагчдыг сүрьеэгийн шинж тэмдэг илрүүлэх ярилцлага, асуумж судалгаанд хамруулж, цээжний рентгэн зураг, цэрний нян судлалын шинжилгээнд суурилан орчин үеийн арга аргачлалаар хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтын түвшинг тогтооно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *