Тайландын Корат хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн АШТ болж байна. Тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооны дасгалжуулагч Б.Батхүүгийн удирдлаганд өсвөр үеийнхний хүнд сэлэмний төрөлд Б.Хаш-Эрдэнэ, У.Марал-Эрдэнэ, Т.Тулуй, М.Ялгуун нар тулалдаж буй.
Өчигдөр манай хөвгүүд Макаогийн багийг 45:38-аар яллаа. Энэ нь Монголын туялзуур сэлэмчдийн Азийн АШТ-ээс авсан анхны ялалт юм. Манай сэлэмчид өнөөдөр шөвгийн 16-д БНСУ-ын багтай өрсөлдөнө.