Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь хална

УИХ-ын өнөөдрийн чуулганаар нийтдээ 12 багц асуудлыг хэлэлцэх юм. Одоогоор Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тодотголыг хэлэлцэж байна. Тэгвэл энэхүү чуулганы үеэр МАН-ынхан хэд хэдэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татлаа. Тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албанд 40 мянган албан хаагч нэмэгдсэн байна. Тиймээс 20 мянган албан хаагчийг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлнө” гэв. Түүчнлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “180 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө. Төр ирэх таван жил энэ олон мянган алба хаагчдийг тэжээж чадахгүй ” хэмээн мэдэгдэл хийлээ. МАН сонгуулиар иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд бүхий л бололцоогоо ашиглаж ажиллана гэсэн сайхан амлалт өгч ялалт байгуулсан. Гэтэл хэдэн мянгаар нь ажлаас нь хална гэсэн мэдэгдэл хийлээ. Ямартай ч эхний жил 20 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих бололтой. Магадгүй ирэх дөрвөн жилд энэ тоо 180 мянгад хүрэх бололтой.

Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *