МАН-ын 28 дугаар Их хурал сая хаалтаа хийлээ. Хуралдаан энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн дөрвөн өдрийн үргэлжилж, намын шинэ даргаар У.Хүрэлсүхийг сонгосон. Мөн дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн юм. Их хурлаас Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг ч мөн сонгов. Дүрмийн өөрчлөлтөөр Бага хурлын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх бол 30 хувь нь намын анхан шатны байгууллагаас бүрдэх ажээ. Үүнээс гадна Бага хурлын гишүүдийн тоог нэмж 369 болгосон бол Хяналтын ерөнхий хороо 15 гишүүнтэй байх юм. Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ба дүрэм ёсоор МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно. Мөн заалнаас ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой юм.