Categories
мэдээ улс-төр

МАН-ыг саад учруулахгүй хамтрахыг мэдэгджээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль болон
холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийхээр байлаа.
Өмнөх долоо хоногт уг төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг тав
хоногийн засварлага авсан. Тиймээс тус бүлгийн авсан завсарлагааны
хугацаа дуусаагүй гэж үзэн чуулганы үдээс хойшхи хуралдааныг орхин
гарсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогтод АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд “АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллаж
байгаа улс төрийн нам хүчний гэрээний биелэлтийг дүгнэхийг даалгасан.
Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд МАН-тай
байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэсэн.

АН-ын Засгийн газраас өргөн барьж мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд
танай бүлэг олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүнд
хүрээгүй. Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж
байгаа учир төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг УИХ цаг алдалгүй
хэлэлцэх нь Монголын ард түмний ашигт нийцнэ.

Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөөн хууль тогтоолын
төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй, хамтран ажиллахыг УИХ
дахь МАН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *