Categories
мэдээ улс-төр

МАН-аас хариу мэдээлэл хийнэ

Одоо 12:00 цагаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, ХЭЗАББГ-ын дарга Д.Мөрөн нар хэвлэлийн хурал хийнэ. МАН-ын байр болох “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх санаачилгыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос гаргаж, өчигдөр мэдээлэл хийсэн. Уг барилгыг 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ба үүний 11 тэрбумыг нь төсвөөс шийдвэрлэсэн байдаг аж. Өчигдрийн энэ мэдээлэлд хариу тайлбар хийхээр МАН-аас ийнхүү хэвлэлийн хурал зарласан бололтой. Мөн Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *