Categories
мэдээ нийгэм

Малын хулгайн хэргийг илрүүлжээ

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагч цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, ахлах ахлагч Н.Энхтүвшин, ахлах ахлагч Б.Даштогтох нар нь 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт явуулан үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусдын 4 тооны үхэр хулгай хийж, нядалж бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж тээвэрлэн явсан 4 этгээдийг илрүүлжээ.

Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байсныг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон байна.

Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *