Categories
мэдээ нийгэм

Малчид хадлангийнхаа 50 хувийг бэлтгэжээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд 591.9 мянган тонн хадлан, 9.9 мянган тонн гар тэжээл, 6.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна. Өмнөх долоо хоногоос өвс, хадлан 223.6 мянган тонн-оор нэмэгдэж 50.1 хувьтай, гар тэжээл 3.1 мянган тн-оор нэмэгдэж 22.5 хувьтай байна.

Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.8 мянган тонн өвс бэлтгэж төлөвлөснөөс 33.3 хувийг, 1.2 мянган тонн тэжээл буюу 10.0 хувийг бэлтгээд байна.

Зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгууд Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 635.0 мянган га талбайгаас хадлан авахаар Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж байна. Улсын хэмжээнд хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна хэмээн ХХААЯ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *