Энэ сарын 18-ны байдлаар оны эхний 28 сая хээлтэгчийн 60 хувь буюу 17 сая 68 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг
-51 мянган ботго,
-333 мянган унага,
-681 мянган тугал,
-8 сая 958 мянган хурга,
-6 сая 284 мянган ишгээр өссөн үзүүлэлт аж.
Төл бойжилт 96 хувьтай байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 800 мянгаар нэмэгджээ.