Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй бүсээс мал тээвэрлэх, худалдахыг хориглоно

Он гарсаар улсын хэмжээнд 12 аймаг, 39 сумд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон бусад аймгуудаас мал амьтан авах, шилжүүлэн ирэх, тээвэрлэх, мал туух, аймгаас өөр аймаг, нийслэл рүү мал амьтны шилжилт хийхийг хориглоод байсан юм. Түүнчлэн мал, мах худалдан авч буй иргэдийг борлуулагчаас гарал үүсэл, холбогдох баримт бичгийг шалгаж байхыг сануулсан.

Намрын улирал эхэлж байгаатай холбогдуулан малчид мал худалдан борлуулах нь эрс нэмэгддэг. Иймд мал, амьтны гоц халдварт өвчний голомт болон сэжигтэй бүс нутгаас мал тээвэрлэх явдал гарч болзошгүй тул Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө авч худалдан борлуулахыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *