Categories
мэдээ улс-төр

МАХН-аас СЕХ хариуцлага хүлээх ёстой гэв

МАХН-ын Сонгуулийн төв штабаас хэвлэлийн хурал хийлээ. “Шүүхийн шийдвэрийг үндэслээд СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Хамба ламтай өмнө авсан зургаа тавьсанд буруутган, МАН-ын даргын ухуулагч Захиргааны шүүхэд хандсан байдаг. Захиргааны шүүхээс торгосон байдаг. Нэг үйлдэл дээр хоёр арга хэмжээ авч болохгүй. Шударга өрсөлдье гэж МАН-ын даргад хэлмээр байна. Ардчилсан нам ч, МАН ч ялгаагүй шударга бус байна. Маш шударга бус сонгууль болж байна” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ.

СЕХ ийм гоомой шийдвэр гаргасандаа хариуцлагаа хүлээх ёстой гэв. Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байгаа н.Эрдэнэчулуун хэлэхдээ “Г.Баярсайхан гэсэн төрийн сайдтай өрсөлдөж байгаа юм байна. Гэтэл би Монгол Улсын нэг иргэнтэй өрсөлдөж байна гэж бодож байсан. Г.Баярсайханд сонгогчид дахиад хууртах нь ээ. Бас мөнгө тараасан бичлэг нь тарж байна. Өнөөдөр мөнгө тарааж байгаа хүмүүс маргааш тараасан мөнгөө олж авах гээд Монголын баялгийг тараана шүү” гэлээ.