Categories
мэдээ улс-төр

МАХН-аас мэдээлэл хийлээ

Related imageМАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн” гэв.

Мөн “Намын дүрмээр их хурал зохион байгуулах асуудлыг намын Гүйцэтгэх товчооны хурлаар товлож, их хуралд оролцох гишүүдийг намын гишүүдээс сонгодог дүрэмтэй. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрээр намын их хурал ирэх хоёрдугаар сарын 9,10-ны өдрүүдэд болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа. Тиймээс О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно” гэдгийг хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *