Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн “Тэнгис” гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт Онцгой байдлын газарт ирүүүлсэн.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 5 алба хаагч 2 бүлэгт хуваагдан анх осолдсон газраас явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд, дроноор усны мандлаас дээш 2 метрийн өндрөөс самналт хийсэн. Эрлийн ажиллагааг наймдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.