Монголын “IHC Esports” багийн залуус Азийн наадамд Монголыг төлөөлөн Дота 2 төрөлд оролцож байна. Тэд өчигдөр шөвгийн наймын тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж 2:1-ээр ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай багийн хагас шигшээн өрсөлдөгч бол 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Кыргызстаны баг байх юм. Заяац тэргүүтэй шилдэг тоглогчидтой Кыргызстантай манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтод хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох юм.