Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголбанк 14.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны эхний 10 сард алт, мөнгө худалдан авахад 2.189 их наяд төгрөг төлснөөс есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ. Эхний 10 сарын байдлаар 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 10.4 тонныг аж ахуйн нэгжүүд, 3.78 тонныг иргэд тушаасан байна.

Зөвхөн аравдугаар сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 0.86 тонн байсан бөгөөд үүнийг оруулан тооцсоноор оны эхнээс 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Нийт худалдан авалтын 2.57 тонныг Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн тушаалт бүрдүүлэв.

Тайлант хугацаанд худалдан авсан үнэт металлыг сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, 2024 онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаагаа мэдээлж байв.

Аравдугаар сард олон улсын зах зээлийн ханшаар тооцсон алт худалдан авах дундаж ханш 211511 төгрөг байсан байна. Өнгөрсөн сард олон улсын зах зээлд алтны спот ханш ес орчим хувиар өссөн бол мөнгөний ханш 8.24 хувиар өсжээ. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан төсөөллөөс харахад Төв банкуудын 24 хувь нь энэ онд алтны нөөцөө дунджаар 10 хувиар нэмэгдүүлэх стратегитай байна. Энэхүү төсөөлөл нь 2019 он буюу цар тахлын үеийн өмнөх түвшнээс гурав дахин илүү байх зорилт юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *