VII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
ТӨРИЙН ЗОЛГОЛТОД ОРОЛЦСОН АХМАДУУД:
- Найдансүрэнгийн Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/
- Нямын Жигжидсүрэн /Кино механикч/
- Базарсадын Бямбаа /Агрономич/
- Дандардоржийн Өлзий /Туульч/
- Цэрэнлхамын Дорж /Тариаланч/
- Сүхийн Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/
- Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/
- Сумъяагийн Лхамхүү /Алдарт эх, малын эмч/
- Нямын Жадамба /Ардын багш/