Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна.

Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийх үеэрээ хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлж,
-Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
-Эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
-Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны парк хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян хоёр улсын ард иргэдэд ашиг, тустай байх бүхий л санал санаачилгад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *