Categories
мэдээ нийгэм

Монгол дугуйчид 320 км замыг дугуйгаар 11 цагт тууллаа DNN.mn

Монгол Улсад анх удаа хэт холын зайн дугуйн марафон тэмцээн өчигдөр /2024.09.21/ болсон.

Тэмцээнд оролцогчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, хилийн баганаас есдүгээр сарын 21-ний өглөө 07:30 цагт гарсан. Улмаар 11 цаг 39 минутын турш зогсолтгүй дугуйтай уралдаж явсаар 320 км замыг туулж Улаанбаатар хотод амжилттай ирлээ.

Тэсвэр тэвчээр гарган замаа амжилттай дуусгасан клуб болон тамирчид:

  • Хоршоолол клуб
  • Рөүд Монголиа клуб
  • Мөнгөн хэгээс дугуйн холбоо (Сэлэнгэ аймаг)
  • Хурд Эрдэнэт клуб (Орхон аймаг)
  • Номадик клуб
  • Хувиараа оролцсон уулын Цэгц клубийн Х.Бумхишиг нар байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *