Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол байцай, сонгины үнэ буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн ажиглалт.

Махны дундаж үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 15490 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19073 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсч 19073 төгрөг, үхрийн цул махны үнэ 2.8 хувиар өсч 21687 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3176 төгрөг, I зэрэг нь 2216 төгрөг, II зэрэг нь 1368 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I зэрэг нь 2100 төгрөг, II зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцай 0.4 хувиар буурч 2800 төгрөг, хүрэн манжин 3.4 хувиар өсч 3575 төгрөг, монгол сонгино 2.2 хувиар буурч 3502 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *