Categories
мэдээ улс-төр

​М.Энхсайхан: Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй

Ардчиллын алтан хараацайнууд нэгдэж “Боловсрол төвтэй улс төр” төрийн бус байгууллагыг байгуулснаа мэдэгдлээ. Тус байгууллагыг хотын дарга асан Э.Бат-Үүл санаачлан байгуулсан байна.

Уг байгууллагын Удирдах зөвлөлд нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, С.Оюун, нийтлэлч Баабар нар багтжээ.

Мөн тус төрийн бус байгууллагынхан популист улстөрчдийг бус боловсролтой улс төрийг бий болгох зорилготой гэдгийг Э.Бат-Үүл хэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр МУИС-ийн номын санд лекц уншлаа.

Өнөөгийн нийгмийн дүр төрх ямар байгаа, улс төрийн тодорхой мэдлэг мэдээлэл олон нийтэд яагаад хэрэгтэй талаар өөрийн санал бодлоо хуваалцсан тэрээр өнөөгийн Монгол Улсад овог аймгархаг үзлийн ялгаа маш их байгааг хэлж ийм нийгэмд том улс төр яриад хэрэггүй болж байна. Учир нь гажиг харагдана. Популизм бол цэгцтэй үзэл бодол биш. Харин нимгэн хөрстэй хийрхэл юм. Ардчилсан нийгэм нь хялбархан шийдлийг олох эрмэлзэл популизмийг өөгшүүлж байна хэмээн ярьж байлаа.

Үргэлжүүлэн “Сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт сонголтонд нөлөөлж байна. Тиймээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй” талаар ярьсан юм.

Бидэнд ардчилал, зах зээлийн нийгэм бий.

Зах зээлд олон нийт гурван төөрөгдөл автах нь:

Гутранга үзэл

Зах зээлийн нийгэм нь нийгмийн маш хурдтай өөрчлөлт хийдэг.Энэ хурд хувь хүн, аж ах ахуйн нэгжид сөргөөр нөлөөлж бэрхшээл болох талтай байдаг. Жишээлбэл, ажилтан хүн жалын байрандаа удаан тогтохыг, жижиг компаниуд үйл ажиллагаага тогтвортой явуулж өрсөлдөөнгүй байхыг хүсдэг. Том компаниуд нь дэлхий нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг урьдчилж харж чадахгүй байна. Тийм учраас болж байгаа процессийг дутуу харж үнэлнэ, эдийн засгаа буруу тооцоолно. Ерөнхийдөө энэ бүгдээс болж дургуйцэх хандлагатай болжгутранга үзэл давамгайлах байдал үүсдэг.

Эдийн засгийн үл үзэгдэх гарыг үл ойшоох

Үүнд зах зээлд дургүйцэх хандлага илэрдэг. Манай оронд зах зээлийн нийгэм маш их хэрэгтэй гэдгийг ойлгомоор байна. Зах зээлийн амин сүнс нь үнэ эрэлт нийлүүлэлтийн тогвтортой байдал.

Гадаадын болгоныг эсэргүүцэх

Гадаад хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх, ашигтай талаа олж харахаа болих. Гадаад худалдааг дутуу үнэлэх. Улс төрийн нөхцөл байдал өнөөгийн нийгмийн тусгал гэдгийг ойлгох хэрэгтэй. ИРгэд олон нийт сонгууль өгөхдөө улс орны хувь заяанд юу хэрэгтэй талаар бодож саналаа өгдөггүй. Харин эсрэгээрээ популизм буюу хоосон том том амласан хүмүүст итгэж тэдний төлөө саналаа өгдөг. Зөвхөн өөрсдийгөө л боддог.

Б.Оюунжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *