Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​М.Энхболд: Манай намын нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ баярлалаа

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 63 суудал авлаа гэж СЕХ-ноос мэдээлсэн билээ. Дөнгөж сая МАН-ын зүгээс мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр “2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар амжилттай явагдаж дууссан тухай СЕХ сая мэдээллээ хийлээ. Энэ сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшсэн нэр дэвшигчдээс одоогийн бидэнд ирээд байгаа мэдээллээр 63 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дүн гарч Завхан аймгаас бусад 20 аймагт болон нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонхи болсон байна. Энэ сонгуульд ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд идэвхтэн сонгуультангууд, намын нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.