Categories
гадаад мэдээ

Луврын музейн ажилчид ажил хаяжээ

Луврын музейг хэтэрхий их хүн зорин ирэх болсонтой холбогдуулан тус музейн ажилтнууд ажил хаялт зарлажээ. Энэ тухай Луврын музейн цахим хуудаст мэдээлсэн байна.

“Музейн зарим ажилтан ажил хаясан тул Луврын музей даваа гарагт ажиллахгүй. Та бүхний тав тухай байдлыг алдагдуулсанд хүлцэл өчиж байна. Түүнчлэн бидний асуудлыг ойлгож хүлээн авсанд бид талархаж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

2018 онд Луврын музейг зорин ирсэн хүний тоо 10.2 сая давсан бөгөөд музейн ажилтнуудын тоо буурсаар байгаа аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *