Categories
мэдээ нийгэм цаг-үе

Лавлагаа, тодорхойлолтыг Төрийн банкны АТМ-ээс авах боломжтой болжээ DNN.mn

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал 2024 оны 12-р сарын 17-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс орон нутагт 256, Нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд “хурдан” цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ.

Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна.

785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ.

Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *