ОХУ-ын Екатеринбург хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Grand Slam-Ekaterinburg-2019” тэмцээний эрэгтэй 60 кг-д өрсөлдсөн манай жүдоч Лхагважамцын Өнөболд алтан медаль хүртлээ.
Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 47 орны чансаа өндөртэй дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээний эхний өдөр манай зургаан бөх барилдлаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Л.Өнөболд тэмцээний салхийг хагалан “булган сүүлтэй” байж аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны Их дуулга тэмцээн юм. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн өсч яваа жүдоч юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг жингийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин. Л.Өнөболд алтан медалийн төлөөх барилдаанд Японы Ошима Юуматай хүч үзэж торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм байна.
6 replies on “Л.Өнөболд “Grand Slam-Ekaterinburg-2019” тэмцээнд аваргаллаа”
alo789in: alo789hk – alo 789
cheapest online pharmacy india [url=http://indiamedfast.com/#]online pharmacy india[/url] order medicines online india
canadian pharmacy 24h com safe: online canadian pharmacy no prescription – best mail order pharmacy canada
best canadian pharmacy online [url=https://interpharmonline.com/#]fda approved canadian online pharmacies[/url] canada drugs online
online pharmacy india [url=https://indiamedfast.shop/#]lowest prescription prices online india[/url] order medicines online india
https://interpharmonline.shop/# safe online pharmacies in canada