УИХ-ын чуулган хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Орон тооны бус гишүүнд,
- Булганы Саруул
- Лувсандоржийн Сонор
- Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн.
Үүгээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг дэмжсэн ч Л.Сонорыг дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа нууц санал хураалт явуулав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Нэр дэвшигч Л.Сонорыг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа ББСБ-тай, даатгалын бизнестэй ураг төрлийн холбоотой гэж хэвлэлээр бичээд байна. Энэ үнэн үү? Хэрэв үнэн байвал ББСБ болон даатгалын бизнесийн зөвшөөрөл олгох хорооны шийдвэрт та оролцох эрхгүй гэсэн хуультайг та мэдэж байгаа юу?
Л.Сонор: Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ би энд хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв байх. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд ямар нэг хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл ямар нэг байдлаар нөлөөлөөгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна. СЗХ-ны хурлаар аливаа тусгай зөвшөөрөл өгөх асуудал ББСБ, даатгалын асуудал орж ирсэн тохиолдолд би өөрийн саналаар татгалзаж, хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.