Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг үнэлэхэд 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг өнөөдөр ил болгож байна. Түүнтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байгаа юм. Гэтэл мөнгө байхгүй тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрийг төлөхгүй гэдэг. Энэ мэтээр төрийн мөнгийг үнэгүйдүүлсэн хүмүүс олон байна. Үүнтэй холбоод хэлэхэд Хөгжлийн банкнаас зээл аваад эргээд төлдөггүй аж ахуйн нэгжүүд байна. Одоо ХХААХҮЯ дээр байгаа бүх бичгийг шалгаж байна. Энэ мэт асуудлаас үүдээд олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах хэрэг гэж хараад байна. Монголд мөнгө угаалтаар илэрсэн нэг ч хэрэг байхгүй. Тэгсэн хэрнээ авилгын индексээр тэргүүлж байна гэж ярьдаг. Өнөөдөр Монголд мөнгө угаах хэргийн хамгийн том жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрдэнэсийн сангаас төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүү бүрэн төлөх боломжтой юм байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ хүмүүс төлөхгүй шүү дээ. Ингээд болдог гэсэн ойлголттой болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *