“France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d’Or) шагналыг “Интер Майами“ багийн довтлогч Лионель Месси найм дахь удаагаа хүртлээ.
Шагнал гардуулах ёслол Парис хотын “Шателет” театрт даваа гарагт болсон байна. “Интер Майами” клубын хувьцаа эзэмшигч, Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм энэ шагналыг Л.Мессид гардуулжээ.
2022 онд уг шагналыг “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчин Карим Бензема хүртэж байсан юм.