Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. Тэрээр хүний гэм буруутай эсэхийг шүүхийн танхимд хэлэлцэхээс бус шоронд шүүх хурлыг хийх ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ асуудалд анхаарч, хурлыг шүүхийн танхимд хийлгэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Одоогоор шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Л.Гансүхийн зүгээс ч шүүх хурлыг “Ганц худаг”-т явуулах нь зүйтэй гэсэн хариу ирвэл өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Ц.Баасандорж “Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэхээр заасан. Мөн шүүхийн тогтолцоо сум дүүрэг, аймаг нийслэл, улсын дээд шүүхээс бүрдэх болохоос хорих ангиас бүрдэхгүй. Шорон гэдэг бол хүнийг ял эдлүүлдэг газар болохоос шүүх хурал болдог газар биш” гэсэн юм.

М.Ууган

8 replies on “Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлэв”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *