Улсаас 13
тэрбум төгрөг завшсан гэж сэжиглэн шалгаж эхэлсэн Л.Гансүхийн гэгдэх хэргийг
шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд эхлээд
байгаа билээ. Түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал
гаргасан ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж
үзэж шүүх хурлыг үргэлжлүүлсэн юм. Гэтэл Л.Гансүхийн өмгөөлөгч энэ шийдвэрийн
дараа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах саналаа албан бичгээр мэдэгдсэн. Энэ
саналыг нь хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаад байсан бол шүүхээс
хүсэлтийг хүлээж аваагүй байна. Тиймээс шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гараад
байгаа ч Л.Гансүхийн өмгөөлөгч ирээгүй байгаа тул шүүх хурал үргэлжлүүлэн
хуралдаж эхлээгүй байгаа юм.