Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх
Л.Гансүхэд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо. Учир нь ирц бүрдээгүй тул
ийнхүү энэ сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна. Гэхдээ
Л.Гансүхийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин хуралдаанд ирээгүй
Л.Гансүхийн хоёр өмгөөлөгчийг 760 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Шүүх
хуралд гэрчээр УИХ-ын гишүүн, тухайн үеийн Эрчим хүчний сайд асан М.Сономпил
оролцсон бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрт байгаа нотлох баримтаа авч ирэн
оролцоно гэсэн тул энэ удаагийн шүүх хуралдаанд ирсэнгүй.
Categories