Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Сонгуулийн тогтолцооны тухайд 50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа

Image result for Л.Энх-Амгалан

Сонгуулийн багц хуулийн өөрчлөлтийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Хуулийн төслийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн товч мэдээлэл өглөө. Тэрээр, “Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоод бүлгээс Сонгуулийн хуулийн энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тусад нь батлана гэж тогтсон” гэв.

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулах ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. 2015 онд дээрх гурван сонгуулийн нэг хуультай болгосон. Ингэснээр 2016 онд гурван сонгууль явуулсан. Энэ гурван сонгууль тус бүрдээ онцлогтой. Эдгээр сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүйг амьдрал харуулсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь боловсруулаад байна.

Сонгуулийн тогтолцооны тухайд 50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүн улс даяар санал авна. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. Улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлнэ. Нийлбэр дүнгээрээ тухайн намаас нэр дэвшүүлсэн 26 хүний нийт авч байгаа санал нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсныг тооцно. Сонгуулийн насны хоёр сая хүнээс 1.6 орчим хүн санал өгнө гэж үзвэл 50 хувь нь МАН-аас нэр дэвшиж байгаа 26 хүнд санал өгсөн гэдэг дүн гарвал 26-гийн 13 нь МАН-д хуваарилагдана гэсэн үг. Гэхдээ нам дугуйлахгүй, хүн дугуйлна” гэлээ. Мөн цахим орчинтой холбоотой өөрчлөлтийн талаар “Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *