Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Энэ жилийн цагаан сараар 3 хоног амарна DNN.mn

Засгийн газар хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

Наадам, цагаан сарын амралтын талаар  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд бид 9 баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1,2,3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар 7 сарын 10-15-ны өдрүүдэд амардаг зохицуулалттай. Иргэдээс их олон санал гарч байгаа учраас шинийн 1,2,3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, нямд таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалтыг хийх Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн эд хүйтэнд ард, иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өглөө.

Өнөөдөр асуудал шийдээгүй, ирэх долоо хоногт дахин танилцуулна. Хуулийг батлаагүй байгаа тул энэ жилийн Цагаан сараар хуучин зохицуулалтаар амарна. Харин ээлжит бус чуулган зарлах эсэхийг мэдэхгүй.

УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал наадам болон сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал 8 хоног амрах зохицуулалттай болно” гэв.

 

Г.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *