Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн улмаас эмчлүүлж байгаа сонгогчид зөөврийн хайрцгаар саналаа өгнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ний өдөр явагдах нөхөн сонгууль явагдана.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах юм.

Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч Ковид-19 халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа бол өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар /хорооны утсыг эндээс харна уу/, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө гаргах боломжтой юм.

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *