Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

КОБИ БРАЙНТ: Бэртчихээд, эмнэлгийн орон дээрээс багийнхаа тоглолтыг үзэх шиг гунигтай зүйл үгүй

Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт зодог тайлсныхан дараахан “USA TODAY” сонинд ийнхүү ярилцлага өгчээ.


-Өнгөрсөн лхагва гаригийн тоглолтыг хүн бүр ярьж байна. “Тийм ээ, Коби бол домог гэдгээ дахин баталлаа”, “Тэр багшилсан. Яаж сагсан бөмбөг тоглохыг биеэрээ харууллаа”, “Кобигийн үдэш боллоо” гэх зэргээр. Харин таны хувьд?
-Мэргэжлийн сагсан бөмбөг дэх сүүлийн тоглолтоо “Utah Jazz” багтай хийсэн. Талбайдаа хүлээн авч тоглосон гэх утгаараа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглосон. Тоглолтын эхэнд оноогоор эн тэнцүү явж байгаад, удалгүй манайх оноогоор хожигдож эхэлсэн. Сүүлийн буюу дөрөвдүгээр үеийн төгсгөлд оноогоо тэнцүүлсэн. Тэр үед хөгжөөн дэмжигчид “Хэн гэдгээ одоо л харуулах цаг”, “Чи чадна” гэх зэргээр надад маш их урам өгсөн. Тиймээс би маш их хичээсэн. Хичээл зүлтэл маань талаар болоогүй. “Utah Jazz”-г буулган авч чадсан.
-101 онооны 60-ыг та ганцаараа авсан. Мэдээж сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-Тоглолтын дараа 60 оноо цуглуусан гэдэгтээ өөртөө ч итгээгүй шүү.
-Тоглолтын үеэр таныг хамгаалж байсан эсрэг багийн хамгаалагч идэвхгүй тоглох шиг санагдсан. Таныг шидэлт хийхэд тулж очилгүй, гар хөлөө хөдөлгөж, үсэрч харайгаагүй?
-Аль аль баг нь оноо авч, хожихын төлөө тоглож байгаа. Хожиж байж Плей офф-д шалгарна. Ингэсэн тохиолдолд аварга болоход нэг алхмаар ойртсон гэсэн үг. Аварга болж, түрүүлэх нь бүх багийн тоглогчдын зорилго, бас мөрөөдөл. Харин ч “Utah Jazz”-ийнхан сайн тоглож, эхний гурван үеийн турш оноогоор хошуучилсан шүү дээ.
-Гэхдээ үлгэр үргэлж…?
-Сайхнаар төгсдөг гэж үү.
-Яг тийм. Гэхдээ энэ үлгэрийн төгсгөлд гардаг шиг баяр баяслыг та фенүүддээ өгч чадсан. Ганц “Utah Jazz”-тай хийсэн тоглолт бус мэргэжлийн сагсан бөмбөгт хүчин зүтгэсэн 20 жилийн хугацаандаа. Энэ бол ганцхан миний үг биш, нийт шүтэн бишрэгч, сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийнх юм шүү.
-Баярлалаа.
-Бэртэл авчихаад, багийнхаа тоглолтыг телевизээр үзэх шиг гунигтай зүйл байхгүй гэж та нэгэнтээ хэлж байсан шиг санагдах юм?
-Тийм шүү. Би сагсан бөмбөг тоглох дуртай. Бүр хайртай. Бэртэл аваад, багийнхаа тоглолтыг үзэгчдийн суудлаас эсвэл эмнэлгийн орон дээрээс үзсэн олон ч үе надад бий. Гунигтай шүү дээ. Тэр тоглогч нь ингэчихгүй, ингээд дамжуулахгүй гээд өөрөө дунд нь тоглож байгаа юм шиг л байна шүү дээ. Сагсчин хүнд хамгийн гол зүйл бол бэлтгэлээ тасралтгүй хийх. Тиймээс гэмтэл бэртэл үзэрэг нь зарим тамирчдын хувьд карьерийнх төгсгөл болох талтай.
-Жордан “Chicago bulls”-д тоглож байхдаа зургаан удаа аваргалж байлаа. Харин та энэ амжилтыг эвдэхэд тун ойртож очлоо?
Тав. Энэ бол чамлахааргүй амжилт.
М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *