Энэ сарын 14-нөөс 16-нд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал болно. АНУ-ын ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кэйт Келлог Мюнхений бага хуралд оролцох болно гэдгээ олон нийтийн өөрийн X хуудсандаа “Би бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй Америкийн холбоотнуудтай уулзана. Украин дахь цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна” гэж бичжээ. Үүний дараа “Bloomberg”агентлаг өөрийн эх сурвалжаас эш татан “Келлогг болон бусад албан тушаалтнуудын сүүлийн долоо хоногт хийсэн тайлбар, олон нийтэд хийсэн мэдэгдэл нь энэхүү төлөвлөгөө нь хүчээр энх тайван тогтоох зарчмаар, өөрөөр хэлбэл, дайтаж буй талуудыг эвлэрүүлэхийг албадах замаар хэрэгжих болно гэдгийг тодорхой харуулж байна.Трампын төлөвлөгөө нь мөргөлдөөнийг шууд зогсоож, барууны улсууд Украинд аюулгүй байдлын баталгаа гарган өгч, Оросын цэргүүдэд эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг түр тэдний мэдэлд байлгахыг санал болгож байгаа юм. Харин барууны улсууд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгнө гэдэг яг юу болох нь тодорхойгүй байна. Иймээс АНУ-ын холбоотнууд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр Украины дайныг зогсоох тухай Дональд Трампын төлөвлөгөөтэй танилцахыг хүсэн хүлээж байна” гэж мэдээлжээ.
Ийнхүү Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дахин дэлхий нийтийн анхааралд орж ирэв. Учир нь Владимир Путин 2007 оны хоёрдугаар сарын 10-нд энэхүү бага хурал дээр”Орчин үеийн ертөнцөд нэг туйлт загвар хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй төдийгүй боломжгүй зүйл гэдэгт би итгэдэг. Орчин үед цорын ганц манлайлалтай байх нь өнөөдөр цэрэг-улс төрийн болон эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж чадахгүй. Хамгийн чухал зүйл нь энэ загвар өөрөө хэрэгжих боломжгүй байгаа явдал” гэж хэлсэн бөгөөд үүнээс хойш саяхныг хүртэл барууны орнуудыг өөрийн атомын бөмбөгөөр айлган заналхийлж ирсэн билээ. Харин өнөөдөр барууны ганц ч улс Путины атомын бөмбөгний заналхийллээс огт айхгүй болсон тул тэр энэ тухай ярихаа больсон. Учир нь атомын бөмбөг бол хэтэрхий гэмээр их зардалтай “тоглоом” билээ. Оросууд өөрсдийгөө 5,5-6 мянган атомын бөмбөгтэй гэдэг. Харин Франц 300 атомын бөмбөгтэй. Франц улс “Бид 300 атомын бөмбөгийг байлдааны бэлэн байдалд байлгахын тулд жилд гурван тэрбум евро зарцуулдаг” гэж зарласан. Энэ нь оросын хувьд атомын бөмбөгөндөө жил бүр 60 тэрбум евро зарцуулна гэсэн үг. Гэтэл Украины дайн эхэлсний дараа Оросуудын гайхуулан сурталдаж байсан ямар ч зэвсэг байлдааны фронтод олноороо гарч ирээгүй бөгөөд дарга нар нь ялалтын парадад зориулан үзүүлэн маягаар хэдхэн ширхэгийг хийж, үлдсэн мөнгийг нь “халаасалж орхисон” нь тодорхой болсон. Үнэнтэй нүүр тулсан Путин уурандаа Батлан хамгаалахын сайд Шойгуг тушаалаас нь буулгаж, түүний удирдлагад байсан 10 гаруй генералыг шоронд хийж, өөрөө “Атомын бөмбөгнөөс дутахгүй “Орешник”пуужинтай болсон” гэж ярих болсон нь барууны цэргийн шинжээчдийн доог тохуу болохоос өөр үр дүн үзүүлээгүй билээ. Ийм үед Мюнхений Аюулгүй байдлын бага хурал хуралдах гэж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кэйт Келлогг “Цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна” хэмээн дэлхий дахинд мэдэгдэж, яг18 жилийн дараа Владимир Путины заналхийлэлд албан ёсны хариуг нь өгөх гэж байна.
10 replies on “Кит Келлогг: Цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна DNN.mn”
Indian pharmacy online: Indian Pharmacy Abp – Indian pharmacy international shipping
Ргровые автоматы делают вечер незабываемым.: balloon казино официальный сайт – balloon игра
Ballon — идеальный выбор для азартных РёРіСЂРѕРєРѕРІ.: balloon игра на деньги – balloon казино
Казино предлагает множество игровых автоматов.: balloon казино демо – balloon игра
Баллон — это автомат для настоящих любителей.: balloon game – balloon казино официальный сайт
Динамичная РёРіСЂР° РЅР° автомате Ballon ждет вас.: balloon казино играть – balloon игра
Ballon — автомат СЃ захватывающим сюжетом.: balloon game – balloon казино официальный сайт
nha cai 88bet: 88 bet – keo nha cai 88bet
88bet slot: 188bet 88bet – 88bet slot
alo 789 dang nh?p: alo 789 – alo789 chinh th?c