Малайзын цагдаа нар Ким Жон Намын үхлийн шалтгааныг зарлалаа. Түүнийг цөмийн зэвсэгт ашигладаг хүчтэй хороор хордуулан хөнөөсөн болох нь тогтоогджээ. Урьдчилсан шинжилгээгээр энэхүү хорыг түүний нүүр болон нүд рүү нь цацсан болох нь тогтоогджээ.
Уг бодисын нэр нь N-2-Diisopropylaminoethyl Methylphosphonothiolate бөгөөд НҮБ-аас бөөнөөр устгах зэвсгийн ангилалд оруулсан байдаг аж.
Цагдаа нарын мэдээлж байгаагаар хоёр эмэгтэй Ким Жон Намын нүүрэнд хор цацсаныхаа дараа даруй ариун цэврийн өрөөнд орж гараа угаасан байна. Одоо мөрдөгчид ийм хортой бодисыг хэрхэн Малайзийн нутагт нэвтрүүлж, нисэх буудалд хэрхэн оруулсныг шалгаж байгаа ажээ.