Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар танилцууллаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаарх мэдээллийг өнгөрөгч баасан гаригт танилцууллаа.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг-“Япон улсын иргэн “Тakahama Кenichi” нь их хэмжээний мөнгө залилуулсан” гэх хэрэг. Хэргийн товч утга нь Монгол Улсын иргэн О.Болд нь Япон Улсын иргэн Takahama Kenichi-тэй Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, “Ориентал Капитал” ХХК, “Ориентал Инвест” ХХК зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Япон Улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Хэрэгт холбогдогч нь Монгол Улсын иргэн О.Болд. Хэргийг 2018 онд нээсэн. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2; 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр шийтгэх тогтоол гарч О.Болдод зургаан жилийн хорих ял оногдуулсан. Яллагдагч О.Болдоос анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

-Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэнд холбогдох хэрэг. “Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон Улсын иргэн “Суруга” корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цунэакегийн орны матраас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалтайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. Хэрэгт Т.Гочоосүрэн, И.Тэргэл гэсэн хүмүүс холбогдсон. Уг хэрэг 2012 онд бүртгэгдсэн. Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Хэргийг давж заалдах шатны шүүх 2012 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 975 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг илэрхий үйлдэгдсэн хэрэг байгаа юм. Энэ хэрэг үйлдэгдсэний дараа хэрэгт холбогдсон эдгээр хүмүүс бизнес эрхэлдэг болчихсон. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа. “Суруга” корпорацийн эзэн далан хэдэн настай хөгшин нас барьсан гэсэн мэдээллийг би авсан. Хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажил зохион байгуулж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэв.

-БНХАУ-ын иргэн “Ли Шао Минг”-д холбогдох хэрэг. “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн 53 хувийн хувьцааг эзэмшдэг байсан энэ хүний хөрөнгийг нярав Г.Оюунсүрэн гэх эмэгтэй 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшсан байгаа юм. Анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан. 2022 онд энэ хэрэг дууссан байгаа. Өөрийн гарын үсэг зурж данснаас мөнгө гүйлгэх тэр эрхээ ашиглаж 612 сая төгрөгийг хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдож шүүхээр шийдвэрлэгдсэн. Дараагийнх нь Монгол Улсын иргэн “Ц.Цэнд” нарт холбогдох хэрэг. “Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь BB&T компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв2 талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан. 2015 онд хэрэг нээгдсэн. Холбогдогч нь Цагаанбилэгийн Цэдэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны зургадугаар сарын 21-ний өдрийн №237 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цэдэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадалгаагаар 13 жилийн хорих ялыг есөн жил болгон өөрчилсөн. Улсын дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн №29 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон шийдвэрлэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхэд залилсан үйлдэл нь байсаар атал Улсын дээд шүүх цагаатгаад шийдчихсэн.

Шүүхийн шатанд байгаа хэргүүд: -“Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу байдал олгосон. “М” нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан Улсын иргэн “МИ”-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас “С” гэдэг ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан “М” гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан Улсын иргэнийг хохироож, өөрийнх оруулсан барилга байшин, газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг одоо шүүх дээр байгаа. Энэ хэрэг нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр явсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Ливан Улсын иргэн нь Монгол Улсын хууль сахиулах мөрдөн шалгах албанд өөрөө мэдүүлгээ өгье гээд хохирогчоор асуугдаж, иргэний нэхэмжлэгчээр тооцогдож энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх шатанд явж байна.

ŸМонгол Улсын иргэн “Б”, “К” гэж нэртэй хүмүүс БНХАУ-ын иргэн “В”-ээс “Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5.3 тэрбум төгрөг, мөн “Ц”, “К” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц модны хилийн боомт хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Тус хэрэг одоо анхан шатны шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Тус хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш “Ковид-19” цар тахлын улмаас нэг удаа, өмгөөлөгч хүсэлт гаргаснаар дөрвөн удаа, шаардлагатай гэрч шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар нэг удаа, нийтдээ зургаан удаа шүүх хурал хойшлогдчихоод байгаа.

ŸБНХАУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “С” нарт холбогдох хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн 5 хувийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн “Х” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн W-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111.5 мянган ам.доллар, 238.3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан. Мөн 2017 онд 325.000 ам.долларыг “Х” ХХК-иас “ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатайгаар нөхөр Г-ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан. Хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж өнөөдрийг хүртэлх хугацаанд байна.

Х.Нямбаатар: Ерөнхий прокурорбайсан хүний төрсөн дүүгийн дансаарнь дөрвөн саяам.долларороод гарчихсан хэргийг хэрэгсэхгүй болгосон

Хэрэгсэхгүй болгож хаасан хэргүүд

ŸБНХАУ-ын иргэн “ХГ” захиралтай “Ж” ХХК нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн. БНХАУ-ын иргэн “ХГ”-ийн үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн 75 хувийг “Т” ХХК–ийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн “Я”, “Б” нар нь “ХГ”-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан “Д” нь “Ж” ХХК-ийн их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар ашигласан. Хэргийн холбогдогч нь холбогдогч БНХАУ-ын иргэн “ХГ”, “ХШ”, Монгол Улсын иргэн “Б”, “Я”, “Д” нар. “Ж” ХХК-ийн нягтлан бодогч “ХШ”-т их хэмжээний татвар төлхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр шүүхийн 2013 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 56.1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Бусад холбогдогчдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн асуудлыг тогтоох боломжгүй, албан тушаалтан “Д” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.

Ÿ“А” ХХК-ийн захирал асан ОХУ-ын иргэн “П” залилуулсан гэх хэрэг. Манайхан бараг бүгд мэдэж байгаа Паушокийн хэрэг. Монгол Улсын иргэн “Г” нь ОХУ-ын иргэн “П”-ээс “А” ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан “Д” нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор “Г”-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн “Б”-ээр дамжуулан “Г”-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү “Б”-ын эзэмшдэг компанийн дансаар авсан. Энэ хэрэг мөн л хаагдсан. Үүнийг Д, Б гэлгүй манайхан бараг мэдэж л байгаа. Дөрвөн сая ам.долларыг Голомт банкаар шилжүүлээд авчихсан хэрэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар нь дөрвөн сая ам.доллар ороод гарчихсан.

ŸОХУ-ын иргэн мөн “Паушокт”-д холбогдох хэрэг. ОХУ-ын иргэн Паушок нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад үндсэн хөрөнгө худалдан авч, уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая ам.долларын санхүүгийн баримт материалуудыг бүрдүүлж их хэмжээний мөнгийг угааж, хувьдаа завшсан. Хэрэгт холбогдсон хүн нь П өөрөө. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгоод шийдчихсэн.

Үүний дараа Монгол Улсаас хүчээр албадан гаргасан хөрөнгө оруулагч ангилал бүхий гадаадын иргэдийн мэдээллийг танилцуулав. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс 2022 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 15 орны Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагын 143 хөрөнгө оруулагч гадаадын иргэнийг хуульд дурдсан үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргажээ. Нийт албадан гаргасан иргэдийн 55 буюу 46.22 хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн. 30 буюу 25.21 хувь нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн. 27 буюу 22.69 хувь нь Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдлэж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн. Гурав буюу 2.5 хувь нь түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн. Нэг иргэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж албадан гаргасан хэмээн мэдээлэв. Түүнчлэн тэрбээр “Үүн дээр бид албаны шалгалт оруулах гэж байгаа. Энэ үндэслэлүүдийн аль нэгийг дурдах ёстой гээд үндсэндээ дурдсан байгаа. Улсаар нь дурдвал, Австралийн иргэн нэг, Бангладеш хоёр, Вьетнам ес, Их Британи нэг, Орос долоо, Өмнөд Солонгос 28, Турк дөрөв, Унгар нэг, Хойд Солонгос гурав, Хонконг нэг, Хятад 57, Энэтхэг нэг, Япон хоёр нийт 119 болсон. Эдгээр улсын иргэдийн нэрсийг бид эргээд мэдээлье” гэв.

Ажиллагаанд байгаахэргүүд

Ÿ“С” компанийн газрыг хууль бусаар авсан хэрэг. Энэ мөн л Суругатай холбоотой хэрэг. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу хувьцаа үндсэндээ шилжсэн байгаа юм. Үүнээс хойш шилжээд явсан. Би дараагийн шилжүүлж авсан хүмүүсийг энд буруутгаж ярихгүй. Учир нь төлбөрөө төлөөд газар эзэмших эрхээ шилжүүлж аваад барилга байшин барьж байгаа нь Иргэний хуульд заасан шударга өмчлөх тэр агуулга байгаа юм. Т.Гочоосүрэн нарт холбогдох үйлдлийн дараа “Г” гэдэг хүний хамааралтай компани руу үндсэндээ шилжчихсэн. Газар дээр орон сууцнууд барьчихсан. Япон улсын иргэний Суруга гэдэг компанийг би сонирхож судалж үзсэн. Япон улсдаа нэр хүндтэй, Токиогийн нэлээн нэр хүндтэй барилгын компани байсан. Монгол Улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ газрыг зүгээр аваагүй байгаа юм. С-1, С-2, С-3 блок босч байхад манайхан булаагаад авчихсан. Ийм хууль шүүхийн тогтолцоотой байвал бид яаж байх юм бэ. Сүүлд сонсох нь ээ нөгөө компани нь Япондоо очоод дампуурсан. Хохирсон иргэн болох хөгшин нас барсан гэж байгаа юм” хэмээв.

ŸДараагийнх нь Макс Жонсонтой холбоотой хэрэг. Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн. Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэ хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явчихсан” гэсэн. Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Буянтогтохын хилийг хоригийг авсны маргааш нь нөгөөх нь Koreаn air-аар АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа. Бид АНУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьсан. Би өөрөө ч биечилж уулзсан. Бид дэлхий дахинд нэр хүндээ бармааргүй байна. Бид энэ хүнийг шударга шүүхэд дуудаж шалгуулмаар байна гэдэг хүсэлтээ тавьсан. Одоогоор асуудал шийдэгдээгүй байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэ, Батхаан болон нягтлан Батчимэгтэй холбогдох хэрэг нь шүүхэд шилжүүлэгдсэн. Макс Жонсон танай процессыг ойлгохгүй байна. Миний юмыг авсан нь үнэн. Энэ хүмүүс залилсан нь бас үнэн. Энэ асуудлыг шийдэж өг. Эсвэл бидэнд лицензийг нь шилжүүлээд өгчих гэсэн. Буянтогтохтой холбоотой үүнээс гадна өөр Арилжааны банктай холбоотой өр авлагын асуудал яригддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл Буянтогтохоос мөнгөний авлагатай гэж ярьдаг. Гэсэн хэрнээ мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдөө гомдол гаргаж хохирогчоор асуугдсан зүйл гарч ирдэггүй нь бас сонирхолтой. Бид ийм зүйл дээр асуудлаа шийдэж чадахгүйгээр цаашид явахгүй. Ирэх жилийн гуравдугаар сард олон улсын санхүүгийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ФАТФ-ын өмнө дараагийн тайлангаа тавина. Их Британи улс манай улсад ямар үнэлгээ тавих вэ гэдэг нь эндээс харагдана. Зарим зүйлийг тухайн цаг үед нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж болдоггүй зүйл байдаг. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг би ахалдаг. 2020 оны аравдугаар сард бид саарал жагсаалтаас гарсан. Холбогдох улсуудын элчин сайдын яамнуудаас бараг бөхийж зогсож байгаад гуйсан. Манай улсыг энэ удаа саарал жагсаалтаас гаргаж өгөөч ээ. Бид энэ мэт танай иргэдийг хохироосон асуудлыг хууль шүүхийн байгууллагууд хурдан шийдэж хохирлыг нь барагдуулна гээд.

ŸБ аймгийн засаг дарга М гэж хүн Э гэдэг гадны хөрөнгө оруулалттай компаниас 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад гэрээ байгуулаад ажиллачихсан. Өнөөдөр шүүх дээр байгаа. Гэтэл саявтархан Э гэдэг компанийх нь лицензийг нь цуцалъя гээд тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа улстөрч өөрийнхөө туслахыг явуулсан. Ийм байхаар гадны хөрөнгө оруулалт юу үлдэх юм бэ. Засаг дарга нь дуудаж мөнгө авч юм хийнэ. Үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл 2024 онд нөгөө нутагт нь нэр дэвшихийн тулд акц хийгээд явдаг байхаар Монгол Улсад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн нэг ч улс дэлхий дээр байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн улс хөгжихийн үндэс суурь гэж би хувьдаа ойлгодог. Өнөөдөр бид улсын төсөв хэлэлцэх гэж өөр хоорондоо хэрэлдээд сууж байгаа. БНХАУ-ын дундаж хотын төсвөөс бага төсвийг улс орон даяар захиран зарцуулах тухай яриад сууж байгаа. Хятадад тийм хот хэдэн мянгаараа бий. Бид эдийн засгаа тэлж өргөжүүлж байж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн бүх асуудлуудаа шийднэ. Байгаа жижигхэн эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг нь хөрөнгө оруулалтаас хамаарна гэдгийг энэ үеэр хэлж байв.

ŸМонгол Улсын иргэн С нь А компаниас гүйцэтгэх захирал БНХАУ-ын М”-ээс 2009-2017 оны хооронд зургийн компанийн эрх авч өгнө. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч өгнө гэх нэрийдлээр 4.4 тэрбум төгрөгийг авч залилсан. Монгол Улсын иргэн нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний уурхайн чиглэлээр …. дугаартай ашигт малтмал, хайгуулын лиценз, …. дугаартай ашиглалтын лицензийн зөвшөөрлийг авах явцдаа А компанийн гүйцэтгэх захирал М”-ээс нийт 6.3 тэрбум төгрөгийг авч, түүнээс 4.1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

ŸМонгол Улсын иргэн “А”-д холбогдох хэрэг. Шүүх шинжилгээний эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай “Б” ХХК-д 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэг мөн л шийдэгдэхгүй байгаа.

ŸБНХАУ-ын иргэн “Б”-д холбогдох хэрэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцаж ажиллаж байсан БНХАУ-ын иргэн “Б” нь итгэл эвдэж хуурах замаар тус компанид их хэмжээний хохирол учруулсан. Хэрэг нь “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал “W” 2020 онд хятадын иргэн “Б”-тэй Монгол Улсад нүүрс экспортод гаргахаар хамтарч ажиллахаар тохиролцоод 2020 оны есдүгээр сард “Ж” ХХК-иас нүүрс боруулсны төлбөрийг шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдсон. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж шүүхэд шилжих гэж байна.

ŸХятадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч залилсан. БНХАУ-ын иргэн “У” нь иргэн “С”-ээс Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн тариалангийн чиглэлийн замын төгсгөлийн замыг холбох 120 км-ийн концессын замын санхүүжилтийг хийлгэхийн тулд Хятад улсын хөгжлийн банкны шаардлагыг хангах үүднээс Монгол Улс дахь “С” компани нь “Ш” компанийн 51 хувийн хувьцааны эрхийг түр шилжүүлэн нөхөн олговор авах боломжтой хэмээн зохиомол байдлыг зориудаа бий болгосон. Шилжүүлэх явцдаа хувьцааны эрхийг өөрийн “С” компанийн нэр дээр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулж завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэрэг дээр нэг ноцтой зүйл ажиглагддаг. Нэгнийхээ эрхийг шилжүүлэхийн тулд хотын төвөөс машинд нь суулгаж авч хотоос гаргаж байгаад нөгөө нөхрөө зодож байгаад хоёр хятад иргэн монгол иргэнийг зодож байгаад гарын үсэг зуруулсан. Тэгээд концессын эрхээсээ татгалзаж байна гэсэн бичигт гарын үсэг зуруулаад Төрийн ордны концессын асуудал хариуцсан алба руу шуудангаар хийсэн үйлдэл гарсан. Энэ дээр холбогдох ажил явагдаж байна.

ŸМонгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрийн менежер ажилтай БНХАУ-ын иргэн “С” нь Монгол Улсын иргэнээс мах худалдан авч хамтран ажиллахаар нийт найман удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгийг шилжүүлж залилсан.

ŸБНСУ-ын хөрөнгө оруулалттай “Ю” ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К нь 2014 оны арваннэгдүгээр сард тус компанийн хөрөнгө оруулалтын мөнгийг ерөнхий захирал “Ж”-ийн зөвшөөрөлгүй байгууллагын өрийг тэглэх нэрийдлээр хувьдаа завшсан.

ŸБНХАУ-ын иргэн нь Төв аймгийн Борнуур суманд байрлах төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр бусдад 2.1 тэрбум төгргөө залилуулсан.

ŸБНХАУ-ын иргэн Ш нь 2011 оны арваннэгдүгээр сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд хөрөнгө оруулалт хайгуулын ажлын зардал гэж БНХАУ-ын иргэн “Ц”-д их хэмжээний гадаад валют өгч залилуулсан.

Ÿ“Ж”, “Х” компанийн захирал М нь Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн захирал ӨМӨЗО-ны иргэн Т-д 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж их хэмжээний мөнгө залилсан.

ŸБЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах ангийн эзэмшил газарт 390 айлын орон сууц барилга барих ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай Ш ХХК-тай туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан И ХХК-ийн захирал М нь урьдчилгаа ажлын хөлс нэрээр БНХАУ-ын иргэн Л-ээс их хэмжээний мөнгийг залилсан.

ŸХБНГУ-ын иргэн татвар төлөхөөс зайлсхийсэн бусдаас их хэмжээний мөнгө залилж Монгол Улсад орж ирэн ор сураггүй алга болсон улсын хилээр их хэмжээний валют хууль бусаар нэвтрүүлсэн. Энэ хэрэг их эрт гарсан. Энэ хүн нь яасан мэдэгдэхгүй алга болчихсон хэмээн ХЗДХ-ийн сайд танилцууллаа.

Тэрбэээр энэ үеэр “Хэвлэлийн хурлын дараа хэд хэдэн үр дүн гарна гэж бодож байна. Ажиллагаанд байгаа хэргүүдийг хурдавчлах ажил яввагдах байх. Хоёрдугаарт, хаагдаж хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалгаж өгөөч гэх албан бичгийг би ажлын хэсгийн ахлагчийн хувьд прокурорын байгууллагад хүргүүлнэ. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдаа манай аваргууд хэрхэн дээрэмдсэн талаарх жагсаалтыг тодорхой хугацааны дараа мэдээлнэ. Над руу нэр дугааргүй утаснаас ярьсан, заналхийлсэн, дарамталсан асуудлууд байгаа. Би үүн дээр янз бүрийн юм яриад яах вэ. Олон нийтийн анхаарлын төвд эдгээр хэргийг оруулж олон нийтийн хяналтын дор энэ асуудал илүү хурдан шуурхай явах байх гэж бодож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *