Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Энэтхэг улсын цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор тус улсад нэг сая ам.долларын тусламж үзүүлжээ. Уг хандивыг олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан олгосон байна.
Мөн мөнгөн тусламжаас гадна бараа материалын хандив үзүүлсэн бөгөөд барааны эхний ээлж болох 100 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 20 ширхэг олон үйлдэлт амьсгалын аппарат, 20 ширхэг даралтат амьсгалын аппарат зэрэг барааг ням гарагт Хятадын Чөнду хотоос Энэтхэгийн Бангалори хотод зөөвөрлөн аваачжээ.
БНХАУ-аас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Сун Вэйдун энэ талаар өөрийн твиттер хуудаснаа бичихдээ, “Дэлхий ертөнц дээр хүний амь наснаас үнэтэй зүйл гэж байхгүй. Амьд явах, хөгжих эрх нь хүний хамгийн суурь эрх юм. Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаа хүмүүнлэг сэтгэлээр гэрэлтэж, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна” гэв.