Categories
гадаад мэдээ

Хятадын удирдлагагүй болсон пуужин Энэтхэгийн далайд уналаа

БНХАУ-ын хөөргөсөн “Long March 5B” пуужингийн удирдлагагүй болсон эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ны 10:24 цагт уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбилцол буюу Энэтхэгийн далайд Малдивын арлуудын ойролцоо усанд унасныг Хятадын санрын нислэгийн инженерийн алба тодорхойлж, мэдээллээ.

Пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирмэгцээ шатаж багахан хэсэг нь далайд унажээ. Пуужингийн их бие удирдлагагүй болсон талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *