Categories
гадаад мэдээ

Хятадын олон улсын импортын V экспо болж байна DNN.mn

Тав дахь удаагийн Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) Шанхай хотноо болж байна.

ХОУИЭ нь дэлхийн анхны импортын сэдэвт үндэсний хэмжээний экспо юм. Хятад улс олон улсын худалдаа болон бизнесийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээнд бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, хөгжлийн боломжуудаа хуваалцах зорилготойгоор энэхүү экспог 2018 оноос зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Дэлхий дахин урьд үзэгдээгүй олон сорилт, өөрчлөлттэй нүүр тулж, дэлхий эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа амаргүй үед болж буй энэ экспод 145 улс улс орон, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож байна. Тухайлбал, дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн 284 нь энэ экспод оролцож байгаа ажээ.

300 мянган хав.дөр.метр талбайг хамарсан асар том үзэсгэлэнгийн танхимд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан робот тэргүүтэй бүтээгдэхүүнээс эхлээд тарьц суулгац хүртэлх төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна.

Бямба гарагт албан ёсоор эхэлсэн, нэг долоо хоногийн турш үргэлжлэх энэ экспо нь Хятадын асар том зах зээлд хөл тавих боломжийг дэлхий нийтэд олгож буй “алтан хаалга” гэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *