Өнгөрсөн оны дүнгээр Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан ньЭнэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн судалгааны таамаглалыг баталж байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хүн ам зүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн гэр бүлүүд хүүхэддээ хангалттай боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ирэх 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их тоо юм гэж “Reuters” мэдээлэв.