Categories
гадаад мэдээ

Хятадын чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг Жек Ма тэргүүлэв

“Forbes” сэтгүүлийн хятад хувилбар болох “Hu­run” сэтгүүл энэ удаагийн дугаартаа Хятадын чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтаар дэлхийд тэргүүлэгч “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма нэгдүгээрт бичигдсэн байна. Өдгөө 56 настай түүний нийт хөрөнгө 58.8 тэрбум ам.доллар аж. Хоёрдугаарт, харилцаа холбооны “Ten­cent” компанийн ТУЗ-ийн дарга Ма Хуатен (57.4 тэрбум ам.доллар) оржээ. Харин “Nongfu” брэндийн ундны усны үйлдвэрлэгч компанийн эзэн Жан Шаньшань 53.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалсан байна. “Hurun” сэтгүүлийн онцолсноор “Энэ жил Хятадын тэрбумтнуудын тоо 257 хүнээр нэмэгдэж, 878-д хүрсэн. Тэдний тал орчим нь Бээжин, Шэньжэн, Шанхай, Ханжоу, Гуанжоу, Сужоу хотод амьдардаг” гэжээ. Дээрх сэтгүүл ийн дурдахдаа өнгөрсөн онд үнэт цаасны зах зээл өссөн. Улмаар шинээр хувьцаа гаргаж буй компаниудын тоо огцом нэмэгдсэнээр долоо хоног тутамд тэрбумтны тоо таваар нэмэгдэж байсан гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *