Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.
Газар хөдлөлт болсон газар аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км зайтай аж.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулснаар газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.