Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөлд анх удаа вандуй тариалж, 5 тонныг хураан авчээ

Хөвсгөл Центр компани Алтан дуулга компанитай хамтарч өнгөрсөн хавар анх удаа 23 га талбайд вандуй тариалсан байна. Энэ намар нийт 5 тонныг хураан авчээ. “Энэ жилийн хувьд туршилтын журмаар тарьсан бөгөөд Хөвсгөл нутгийн хөрсөнд ургах боломжтой юм байна. Цаашид вандуйг их хэмжээгээр тариалах болно” гэдгийг Хөвсгөл Центр ХХК-ийн захирал П.Отгон-Очир хэлж байлаа.

Вандуй нь уургаар баялаг төдийгүй тэжээллэг чанараараа хонины махтай ижил учраас 50 100 ресторан хоол хийж байгаа гэнэ. Мөн гүн хөлдөлтийн аргаар хөлдөөж зах зээлд нийлүүлж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *