Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. Тиймээс энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү аянд Хөвсгөл аймаг нэгдэж байгааг та бүхэнд сонордуулъя.
Categories