Хуульчдын холбооны Их хурал ирэх долоо хоногт товлогджээ. Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг зарлаж байгаа бөгөөд энэ талаар маргааш буюу есдүгээр сарын 19-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод 11.00 цагаас тус холбооноос мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ.