Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв байгууллага нь төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цагаас байгуулагдсан.

Тус байгууллага нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлан 31 салбартайгаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авах эрх бүхий хүн гэдэгт “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-нд зааснаар

  1. Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргаанытүвшиннь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн
  2. Өрхийн мэдээллийннэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн
  3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан –“Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг” хэлдэг.

Хууль зүйн туслалцааны төвийн Хан-Уул дүүрэг дэх салбар нь 2019 онд нийт 202 хэргийн 213 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 530 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан байна.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авах эрх бүхий иргэн та 70004030 дугаар луу холбогдож мэдээлэл, лавлагаа авч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *