-ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЧИХААДБАЙХАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАР НАДААС МӨНГӨ АВНА ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асанЦ.Мөнх-Оргилыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэлөчигдөр өдөр тутмын заримцахим хэвлэлээр түгсэн юм. Уг мэдээлэлд түүнийг авлига, уул уурхайн асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй ньхолбогдуулан хилээр гарахыг нь хориглосон тухай өгүүлсэн байв. Өмнө нь Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Тэрбээр Улаанбаатар хотод байхгүй байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож заримасуултад хариу авлаа.
-Таныг авлига, уул уурхайн асуудлаар шалгаж байгаа тул хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл байна. Ямар хэрэгт таныгбуруутган шалгаж байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага шалгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ бол худлаа мэдээлэл. Юуных нь авлига, уул уурхайн асуудлаар шалгах вэ дээ. Гүжирдлэгийн чанартай юм байна.
-Авлигын хэрэгт холбогдсон гэхээр нь Авлигатай тэмцэх газраас тодрууллаа. Миний олж мэдсэнээр тус газраас таныг шалгаагүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр гүжирдлэгийн чанартай мэдээллийг хаа нэгтээгээс тараагаад байгаа болюуны учраас болохыг нь та мэдэж байна уу?
-“Монголын сагсан бөмбөгийн холбоо” Баянгол зочид буудалд өртэй юм байна лээ. Тэр асуудлаар байх.
-Таныг тус холбооныерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний мөнгөний асуудалд орсон гэлцдэг. Шүүхээс тайлбар мэдүүлэг авахаар хэд, хэдэн удаа дуудсан ч цааргалаад очоогүй гэсэн. Тэр мэдээллээс болсон хэрэг үү?
-Наад мэдээлэл чинь бас дэгсдүүлсэнюм байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо Баянгол зочид буудалд өглөгтэй гэж түрүүн хэлсэн.
Энэ нь шүүхээр шийдэгдээд Сагсан бөмбөгийн холбоо тус зочид буудалд мөнгө төлөхшийдвэр гарсан юм билээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан надаас тэр мөнгийг гаргуулах гээд байгаа бололтой. Шийдвэр гүйцэтгэлийн хуудсандчухам юу гэж бичсэнийгби одоохондоо мэдэхгүй байна. Уг нь холбоо, аж ахуйн нэгж байгууллагын өр, авлага, өглөгийг тухайн үед удирдаж байсан хүнээс нь гаргуулах гээд буй нь сонин байна. Хууль дүрмээрээ бол тухайн аж ахуйн нэгж байгууллага хэнд өртэй, тэр өрийгямар байгууллага төлөх нь тодорхой байдаг. Гэтэл тухайн үед удирдаж байсан гээд Ц.Мөнх-Оргил гэдэг хүнээс нэхээд байх юм. Би үүнийг ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан бол тэр холбооны данснаас тэр мөнгийг гаргуулах хэрэгтэй шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал.
-Тэгвэл энэ таныг Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байх үед үүссэн асуудал юм уу?
-Тэр үеийн асуудал. Гэтэл холбоог толгойлж байсан хүн буруутай мэтээр олон нийтэд ойлгуулаадбайна. Үүнийг би Нийслэлийншүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан байх гэж таамаглаж байгаа. Хэрэваж ахуй нэгж төрийн бус байгууллагаас болон холбооноос авлагатай бол данснаас нь авчихдаг, эсвэл тус холбооноос гаргуулдаг. Хувь хүнтэй холбоод байх шаардлагагүй. 2013 оноос хойш битус холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаа больсон шүү дээ.
-Тухайн үед Баянгол зочид буудал болон Сагсан бөмбөгийн холбоо хоёрын дунд ямар маргаан үүссэн юм бэ. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Монголынсагсан бөмбөгийн холбоозочид буудалтай 2012 оны зургадугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аваргашалгаруулах тэмцээнд оролцсон 100 тамирчинг буудалдаа байрлуулах, буудлын нийт үнээс 10 хувь хөнгөлөх үүрэгтэй байсан хэмээн Баянгол зочид буудлын зүгээс шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Тус буудлынхан энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Харин тус холбоо зардлыг гурав хоногийн дотор төлж барагдуулах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хандсан юм билээ. Иймд тэд холбооноос 66 гаруй сая төгрөг, надаас 11 сая гаруй төгрөг нэхэмжилсэн.
-Шүүх хэргийгхэрхэн шийдвэрлэсэн юм бэ?
-Иргэний хэргийн шүүх “Ц.Мөнх-Оргилболон зочид буудлынхооронд харилцанэрх үүрэг үүсгээгүй, төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байдалд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилын буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нэхэмжлэл үндсэн баримтаар нотлогдоогүй” хэмээнБаянголзочид буудлын шаардлагыгхангах үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.
-ШүүхЦ.Мөнх-Оргил гэдэг хүндхамаагүй гээд байхад яагаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтанаас мөнгө нэхээд байдаг юм бэ. Хуулийн байгууллагынхан уялдаа холбоогүй эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид буруу ойлгов уу?
-Үүнийг би ч ойлгохгүй байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12.2-т ТББ-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг заасан байдаг. Үүгээр гүйцэтгэх захирал дор Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах мөн хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрхийг эдлэх тухай бий. Миний хувьд 2013 онд Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.Ганхуяг томилогдсон байдаг тул түүнээс хойш холбооны үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэл байхгүй болсон гэсэн үг. Гэтэл энэ холбоо хоёр хуваагдчихсан байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ.
-Холбооны хоёр хуваагдсан байдал таны энэ асуудалд ямар холбоотой гэж?
-Улсын бүртгэлийн газар ерөнхийлөгч нь солигдвол Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр протоколыгаваачиж өгөөд дараагийнерөнхийлөгчийнхөө нэрийг өөрчлүүлдэг. Тэгж байж баримт бичиг, тамга тэмдэг ньдараагийн ерөнхийлөгчийн мэдэлд ордог. Гэтэл Улсын бүртгэлийн газраас лавлагаа автал Ц.Мөнх-Оргил гэдэг хүний нэрийг өөрчлөөгүй байсан байгаа юм.Одоо Тамир гэдэг залуу бий. Энэ бол шуудтус холбооны удирдах зөвлөл дараа дараагийн ерөнхийлөгчийнхөө нэрийгөөрчилж, солиулаагүй байдлаас үүссэн. Холбооны удирдах зөвлөлийн хариуцлагагүй байдал гэж хэлж болно.
-Таныг хилээр гарахыгбитүүний өдөр хоргилосон гэдэг мэдээллийг авлаа?
-Үүнээс улбаалаадшүүхийн шийдвэр барагдуулахгүй байгаатайчинь холбоотой хилээр гарах эрхийг чинь хориглоно гэсэн утгатаймэдэгдэх хуудас ирсэн гэсэн. Сар шинийн өмнөхөншинжилгээ хийлгэхээрявсан. Улаанбаатарт очихоороо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байгаа.
-Бид мэдээллийг тэнцвэртэйхүргэх үүднээс болсон явдлыг танаас асууж байгаа юм. Та одоо хаана байгаа вэ. Таны ярианаас үзвэлшинжилгээ өгнө гэхээр гадаадад байгаа юм уу?
-Хотод энэ долоо хоногтоо багтаад оччих байх. Бодвол хилээр гарахыг хориглосонюм байлгүй. Болсон зүйл бол ердөө энэ. Түүнээс авлига, уул уурхайн асуудал үүнд ямар ч хамаа байхгүй.Хаанаас Баянгол зочид буудал мөнгө авах нь тодорхой байхад хилээр гарах хориг тавина гэдэг арай дэндэж буй асуудал. Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаарбайвалутгагүй л юм байна гэв.
Энэ асуудлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном хариуцан ажиллаж байгаа юм байна. Түүнээс ямар учраас хилийн хориг тавьсан,энэ нь хуульд нийцсэн асуудал уу, шүүх Сагсан бөмбөгийн холбоо гаргана гээд байхад яагаад тэр мөнгийг хувь хүнээс гаргуулах гээд буй зэргийг хууль зүйн үүднээс тайлбарлаж өгөхийг хүсэхэд манайд албан бичгээр хүсэлтээ тавь гэсэн хариу өгсөн юм.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ