Аравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь тус аймгаас Улаанбаатар хотруу автомашинаар таван ширхэг тарваганы тулам, 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж байсныг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн алба хаагчид илрүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Эдгээр иргэд ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй байсан бөгөөд хууль бусаар агнасан амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй аж.