Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их
Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
үдээс хойш хуралдаж Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж ажлын
хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон хэлэлцүүлгийн
шатанд гишүүдээс хуулийн төсөлд нэмж тусгуулахаар гаргасан зарчмын
зөрүүтэй саналын томьёололоор тус тус санал хураалт явуулж дэмжигдсэн
саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр
болов. Мөн найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулсныг дэмжлээ.

Санал хураах
явцад хуулийн төслийн 17.1 дэх заалтад “Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр
сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө” гэж заасныг хасах санал хураалт
явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 63.6 хувийн саналаар дэмжив.

Үүний дараа
байнгын хорооны хуралдаанаар Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэнд, спортын сайдын
болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг сонсох асуудлыг
хаалттай горимд шилжүүлээд байна.

Уг асуудлыг сонссоны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *